melkadies - Шинэ бичлэгүүд http://melkadies.blog.banjig.net Банжиг Блог нь Монголын хамгийн том Блог сайт юм. mn-mn Banjig.Net Mon, 14 Jul 2008 12:34:06 +0800 http://blogs.law.harvard.edu/tech/rss Banjig.Net Feed Generator info@banjig.net support@banjig.net Банжиг Блог http://blog.banjig.net/images/headlogo.gif http://blog.banjig.net <![CDATA[Утгагүй тэмдэглэл]]> http://melkadies.blog.banjig.net/post.php?post_id=247749 Өглөө ажилдаа явах гээд яараад эрт бослоо. Өнөөдөр сайхан гялалзуулаад хийгээд шинээр бүх зүйлээ хийнэ. Босооч. 10 хан мин. Толгой өвдөж байна. Хэдэн цаг унтуулчаад босгох гээд байгаан. Бос бос зүгээр босоод шүршүүрээ нээгээд. Усанд ор. Усанд орж байх зуур толгой сэргэж ажиллаж эхэлж байна. Би энэ мэдрэмжинд дуртай. Яг тэнгэр цэлмэж байгаа юм шиг. Эсвэл бүх бие хөнгөрөөд жингүйдээд байгаа юм шиг болчдийн. Ажилдаа марш. Тамхи татнаа хөө. Ам цангаж байгаа юм шиг бие махбод тамхи нэхнэ. Дэлгүүр ороод дохин занган байж тамхи авлаа. Нөгөө тэнэг худалдагч худлаа үнэн нь мэдэгдэхгүй мэдэн будилаад л. Өдөр болгон нэг тамхи авдаг байхад цээжилчдэггүй юм байхдаа. дандаа буруу тамхи зааж байхын. Ундууцаж эхэллээ. Гараад цээж дүүрэн соролт. Тамхины утаа харах сайхан шүү. Би дуртай байсын. халуу шатаж эхлэх нь дээ. Ажил руугаа сажиллахаас. Өнөөдөр юу хийхийн чи. 30 минутын 2 ажил л байгаа. Бусад нь хүлээх хэдэн цагын хүлээлтүүд. Хүлээх ясны дургуй. Би хүлээх дургуй. Ирэх гэж байгаа он жилүүд бүгдээрээ хүлээлт. Дур сонирхол алга. Энд ч тэнд ч байсан хүлээнэ. Хүлээх үед төрдөг уйдалт ганцаардалд дургуй. Юу хийхээ мэдэхгүй тэнэг юм шиг дэлгэц ширтэж байдагтаа дургуй. Нэг мэдсэн дотуур байрандаа буцаад ирчиж. Hey залуу сургууль руугаа яваачээ. Ха ха ха. Зальтай бас. угаасаа тамхи сорохдоо л чи буцаад байр луугаа явна гэж мэдэж байсан биз дээ. Тэгээд яагаад одоо мэдэн будилаад байгаан. Сургууль руугаа марш. Би дургуй. Өрөөндөө ороод нэг цай уугаадхая. Ерөөсөө. ха ха ха. Шалтаг сайхан шалтаг. Сэтгэл хоосроод гунигаар дүүрсэн шинэ долоо хоногын өглөө. Амьдарч чадахгүй бас үхэж чадахгүй арчаагүй сэтгэл болон түүний үр дагавар болсон өдрөөс өдөрт таргалж байгаа бие. Хүүхэд байхдаа би энэ ажлыг л хийх юм сан гэж хүсдэг байсан.  Тэр хүсэл надад жигүүр өгч  бас зорилготой болгосон.  Оюутан байхдаа бас л адилхан  хүссээр  л байсан.  Хэзээ хүсэхээ больсон юм бол. Уйдчиж ха ха ха. Өөрийгөө шоолоод үхтлээ инээлээ. Цаашдаа яахын тэгээд хэвтээ хэвт орон дээрээ хэвтээд. Унтахгүй жаахан хэвтээдэх. Юу бодохгүй хэвт. Хов хоосон ямар ч бодолгүй толгой цаг хугацааг мэдрэхгүй байна.  Сонин мэдрэмж вэ? Надад ийм мэдрэмж дандаа мэдрэгддэггүй.
Өчигдөр тэр балай pub руу явсанаас л боллоо. Согтуу хүмүүс маллах гэж. Чанга диско хөгжим утгагүй амьдрал. Үзэн ядсан мэдрэмж төрөөд ундаа ууж тамхи татлаа. Архи спиртийн төрлийн бүх ундааг үзэн ядаж байна. Мэдрэмжээ удирдана шүү залуу. Боол нь болохгүй. Тэмц. Сайн сайхан юм бод. Анхаарлаа төвлөрүүл сайхан байсан цагаа бодоодох. Тэгээд ажил руугаа марш. Кино үзээд үхтэлээ инээсэн. дараа бүтэн өдөржин сайхан байсан. гол нь кинонд байгаа юм биш. мэдэж байгаа. 1 цаг болцон байна. Блог дээрээ юм бичихээ боль одоо сургууль руугаа явмаар байна уу. Хэ хэ. Өөр зам байгаамуу. Одоо алуулсаан уул нь өглөө очие эрт очоод сайхан байя гэж бодсиймсан. Хэзээдээ нэг цаг хүргэчив ээ. Дандаа оройтохийн. Яах гэж эрт босов оо. Оройхойн боссон бол ядаж 12 гээд очцон байгаашдээ.

]]>
Mon, 14 Jul 2008 12:34:06 +0800 http://melkadies.blog.banjig.net/post.php?post_id=247749
<![CDATA[Гоё зураг]]> http://melkadies.blog.banjig.net/post.php?post_id=247748

]]>
Sat, 28 Jun 2008 21:46:22 +0800 http://melkadies.blog.banjig.net/post.php?post_id=247748
<![CDATA[Legends of the 1900]]> http://melkadies.blog.banjig.net/post.php?post_id=247747  

Нэг дуртай киноны талаар бичихээр шийдлээ. Legends of the 1900. Ихэнхи хүмүүс үзсэн байх. Нэлээн дээр үеийн кино юм байгаан. Хав харангуй гудамжинд нэгэн залуу шатан дээр суугаад өөрөө өөртэйгөө ярьж өнгөрсөн амьдралаа эргэцүүлж эхэлсэнээр кино эхлэнэ. Хуучирсан улаан даавуун алчуураар өөрийн амьдарлын хамгийн чухал зүйл болох, хамгийн сайн найз болох бүрээгээ хичээнгүйлэн зүлгэж цэвэрлэнэ. Энэ бүрээтэй хамт түүний бүхэл амьдрал хамт явж ирсэн боловч тэр бүрээгээ зарахаар шийджээ. Ингээд л хайрт найзыгаа арчаад энхрийлээд сууж байгаа нь тэр. Аль эртнээс ажиглачихсан байсан хуучин хөгжим зардаг дэлгүүрт ороод 25 хан доллараар өөрийнхөө бүрээг зардаг. Харамсал бас тээнгэлзэл хамгийн үнэтэй зүйлийг нь 25 хан доллараар авч байгаа сэтгэл нь хөрчихсөн шуналын тулам хөгшин өвгөн. Дахиад хэзээ ч сонсохгүй танил дасал болсон хөгжмийн аялгуу. Эцсийн удаа, ганцхан удаа л хөгжимөө тоглочихоё. Тэгээд эргэж харалгүйгээр яваад өгөё. Хайрын тухай хэний ч үл мэдэх нэгэн аялгуу. Сэтгэлийн гүндээ өнгөрсөн бүхнийг нь шингээсэн аялгуу гэдгийг мэдэрсэн учраас залуу тоглолоо. Сайн найзынх нь зохиосон аялгуу түүний зүрхээр дамжин гарах тэр үед хөгшин худалдагч өвгөн өөрийн цуглуулгын пянзан дотроос тэр аялгууг хайн будилна. Сэтгэл нь хөрчихсөн биш сэтгэлийг нь хөглөөд байдаг аялгуутай хүн. Нэгэн пянз. Өвгөн энэхүү аялгууны түүхийг ярьж өгөөч гэж хүсдэг.  Залуу түүнд гайхамшигт хөгжмийн аялгууны талаар, усан онгоцон дээр төрөөд тэндээ дуусдаг хэн мэдэхгүй нэгэн залуугын талаар, хуурай газар дээр гарахаасаа айсан түүний айдас нь хайр дурлалтай нь адилхан байсан талаар ярьж өгнө. Эхнээсээ дуусах хүртэл зөөлхөн тэнгисийн аялгуу өөрийг чинь бүүвэйлж орчлонгоос таслаад өөрийн өгүүлэх гайхамшигт түүхэндээ хүмүүн төрлөхтний хуримтлуулсан бүхий мэдрэмжийг шингээж өгнө. Инээдмийн бас мелодрамын ангилалд багтах энэ киног үзээд дууссаны дараа дахин үзэх хүсэл таныг эзэмдэнэ гэдэгт би итгэлтэй байна. Бас сэтгэлийг чинь хөнгөн гуниг эзэмдэх байхаа.

Киноны зарим хэсгийг орууллаа. Хамгын үзэх дуртай хэсгүүд минь.

 

 

]]>
Sat, 28 Jun 2008 20:07:01 +0800 http://melkadies.blog.banjig.net/post.php?post_id=247747
<![CDATA[Тоо хэмжээсийн онол]]> http://melkadies.blog.banjig.net/post.php?post_id=247746 Та үнэхээр нэг метр даавуу хэмжчихээд түүнийгээ нэг метр гэдэгт итгэдэг үү. Мэдээж худалдагч нь буруу хэмжээгүй бол нэг метр л байж таараа өөр яав л гэж. Тоо хэмжээс гэдэг зүйлийг хамгийн энгийн утгаар ингээд үзчихэж болно. Харин зүгээр ингээд хэлэе л дээ. нэг мерт даавуу чинь хоёр метр даавуу гэсэн үг. Ерөөсөө даавууг ингэж метрлэж хэмжих ямар ч утгагүй. Тэгвэл нэг литр усыг 8 литр ус гэж зүтгээд байгаа хүнийг яахуу. Солиотой л гэж болно. Энэ нь та биднийг өнөөгийн баримтлаад байгаа тоо хэмжээсийн онолд хэтэрхий их итгэчихсэнийг харуулж байна. Түүх өгүүлэе. 1924 оноос хойш тоо хэмжээсийн онол 2 чиглэлд салсан. Нэг нь одоогын бидний мэддэг 1 м бол 1 м, 1л бол 1 л. Харин нөгөөх нь ингэж хэмжих чинь ямар ч утгагүй зүйл 1 л бол хязгааргүй зүйл эсвэл юу ч биш. Би Banach–Tarski -ийн парадоксийн тухай л ярих гэсийн. Энэ парадокс ёсоор нэгэн цул бөмбөлгийг бид хязгаарлагдмал хэсэгт хуваагаад түүнийг дахин эвлүүлэхэд 2 цул бөмбөолөг үүсгэж болно гэсэн санаа юм. Ихэнхи математикчид үүнийг хүлээн зөвшөөрдөг. Тэгэхээр бид нэг дэлхий дээр байна уу. Түмэн дэлхий дээр байна уу. Эсвэл зүгээр л тоолохоо одооноос эхлээд больчих уу. Хэрвээ та доорхи зурагнаас алдаа олж чадвал тоолж болно. Харин алдаа олж чадахгүй бол нэг м бол нэг м биш гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс арга алга даа.

 

Дээрх гурвалжинд алдаа байгаа нь тодорхой болсон болохоор энэ нэмэлт зургыг орууллаа. Үнэхээр ийм онол байдаг, тэр нь хүлээн зөвшөөрөгдсөн нь үнэн юм шүү.

]]>
Fri, 20 Jun 2008 22:58:40 +0800 http://melkadies.blog.banjig.net/post.php?post_id=247746
<![CDATA[Юманд учир суманд занги, спамдахад нэршил бий]]> http://melkadies.blog.banjig.net/post.php?post_id=247745 Хүмүүсээ энэ нэр томьёог буруу ашиглахаа болие оо. Спамдах гэдэг зүйлийн арай өөр нэг хэлбэр бол эд хөрөнгө ашиг сонирхол байхгүй уйдсан гаруудын хийдэг нэг ажил байна аа. Энэ нь 3 янзын хэлбэртэй байгаа ийн. Ерөхнийдөө мелкадах гэж нэг юм байна. Тэр болбоос дараах шинж чанартай байна. Хэрвээ энэ шинж чанарыг агуулж байвал мелкадсан байна гэж ойлгох хэрэгтэй. Үүнд:

  1. Эд хөрөнгө ашиг олох санаархал байхгүй
  2. Цаг өнгөрөөх зорилготой буюу эсвэл цаг өнгөрөөхтэй ерөөсөө холбоогүй.
  3. Сэтгэгдэл дээр тоо биш үсэг, үг өгүүлбэр бичдэг.
  4. Сэтгэгдэл бүр эсвэл бүх сэтгэгдэл нийлээд ямар нэгэн утга илэрхийлдэг.
  5. Сэтгэгдэлүүдийн илэрхийлж байгаа утга нь тухайн бичлэг хийгчийн санаатай ямар нэгэн байдлаар холбоогүй
  6. Дор хаяж 3 аас дээш сэтгэгдэл үлдээнэ.
  7. Сэтгэгдэлүүд хоорондоо утгаараа нийлэх албагүй болноо.

Цаг хугацааны явцад хөгжин боловсорч энэхүү сэтгэгдэл үлдээх арга нь Гампын боловсронгуй болгосоноор зүгээр тоолох байдлыг ашиглах болсон байна. Тэгэхээр гампдах гэж нэрлэж байгаан. Энэнд ерөөсөө 5 хан шинж чанар бий.

  1. Ашиг олох ямар ч эрмэлзэлгүй. Урт өгүүлбэр бичихээс залхуурсан хүмүүс хэрэглэнэ.
  2. Эхний сэтгэгдэл үлдээх боломж тохиовол эхнээс нь авхуулаад  тоолно. 
  3. Сэтгэгдэлийн дугаартай тоолж байгаа тоо нь нийлж байх ёстой.
  4. Нийлэхгүй болсон амжилтгүй тоололт ганцхан ширхэг байна.
  5. Амжилтгүй тоололтийн дараа хүн тоолж байхад тасалчих юм гэсэн утгатай нэг сэтгэгдэл заавал бичигдэнэ.

Энэхүү аргыг Юки улам боловсронгуй болгож 2, 4 дэх заалтыг авч хаяаснаар. Энэ нь тэмцээнэрхүү юм болох замыг зааж өгсөн билээ. Нэлээн сүүлээр Золбин мелкадах болон гампдах аргыг хавсран хэрэглэсэнээр Золбиндох гэсэн шинэ сэтгэгдэл үлдээх аргыг хэрэгжүүлжээ.

Хамгын сүүлийн үеийн төлөөлөгч нь Мэндсайхан бөгөөд энэ спамдахтай илүү төстэй. Тоолох болон өгүүлбэр бичих ямар ч сонирхол байхгүй. Бас маш залхуу хүмүүсийн арга гэж хэлж болно. Мэндсайхандах хэмээгч энэ арга нь нэг эсвэл хоёр сэтгэгдэлийг маш олон хувиар copy paste хийж тавих юм.

Эцэст нь хэлэхэд мелкадиес хойшид энэхүү байдлаар сэтгэгдэл үлдээхгүй гэдгээ амлаж байна та бүхэн ч гэсэн үүнийг битгий хэрэглээрэй гэж гуйя. Миний блог дайны талбар шиг л боллоо.

]]>
Fri, 20 Jun 2008 18:15:11 +0800 http://melkadies.blog.banjig.net/post.php?post_id=247745
<![CDATA[Загасчлах талаар лаг гоё зураг олсон]]> http://melkadies.blog.banjig.net/post.php?post_id=247744

Энэ яст мэлхий үнэн жаргацан аан

]]>
Thu, 19 Jun 2008 01:44:49 +0800 http://melkadies.blog.banjig.net/post.php?post_id=247744
<![CDATA[Гуйя хүмүүсээ]]> http://melkadies.blog.banjig.net/post.php?post_id=247742 Хүмүүсээ гуйя тэхүү мелкадах гэдэг энэ юмаа зогсоочих. Би дахиж ийм юм ерөөсөө хийхгүй. Энэ нэрийг эсвэл солие оо. Гампдах, Будкадах өөр хэн авмаар байна. Тэрэнд үнэгүй өглөө.

]]>
Thu, 19 Jun 2008 00:21:11 +0800 http://melkadies.blog.banjig.net/post.php?post_id=247742
<![CDATA[Бодол уншигч]]> http://melkadies.blog.banjig.net/post.php?post_id=247739


Тун удахгүй компютерийн тусламжтай таны бодлыг уншина гэвэл та итгэх үү. Одоогоор хийгдээд дуусчихсан судалгааны ажлууд энэ боломжтой болохыг харуулж байна. Биднийг юм бодох үед тархины түүнийг хариуцсан хэсгүүд идэвхитэй болж бодол өөр зүйлд шилжих үед уг идэвхи алга болж байдаг билээ. Сүүлийн үед нэлээдгүй яриглах болсон functional MRI хэмээх технологийг ашиглаж бодлыг унших боломжтой гэж Карнеги Меллоны их сургуулийн судлаач Том Митчелл мэдээлж байна. MRI нь нэлээн дээр үед нээгдсэн технологи бөгөөд анх үүнийг санаачилагч монголд ирж лекц уншиж байсаныг та бүхэн санаж байгаа байх. Энэ технологийг ихэвчлэн эмнэлэгт голомтлог өөрчлөлтийг илрүүлэхэд ашигладаг. Харин сүүлийн үеийн хувилбар болох үйл ажиллагааны MRI нь тархины эсүүдийн хэсэгхэн хугацааны ч гэсэн идэвхижлийг хэмжихэд ашиглаж болдог болсоноороо дэвшилттэй гэдэг. Бидний бодол бол тархины гадаргуу дахь эсүүдийн ээлж дараалан идэвхижсэний үр дүн билээ. Судлаачид 60 ширхэг нэр үгийн зурагыг судалгаанд оролцогчидод харуулсан байна. Зургыг хараад тухайн хүн энэ юу болох талаар бодох бөгөөд энэ үед авсан зургыг дахин давтан авах замаар ижил тархины гадаргуугын идэвхижлийн хэлбэр дүрсийг буулгаж болох аж. Хэрвээ би энэхүү тархины идэхижлийн зургын сантай болчих юм бол нэр үг болон үйл үгийг холбох замаар бодол унших нь тийм ч хэцүү биш ажээ. Сан байгуулахад ч тийм хэцүү биш. Жирийн нэгэн англи хүн 50000 орчим л үг мэддэг бөгөөд эхний ээлжинд энгийн өгүүлбэрүүдийг уншихад хэдэн удаагын туршилт л хэрэгтэй гэж судлаач нэмж хэлсэн байна.

1. Mitchell, T. M. et al. Science 320, 1191-1195 (2008)
2. Kay, K. N. , Naselaris, T. , Prenger, R. J. & Gallant, J. L. Nature 452, 352-355 (2008).

]]>
Fri, 06 Jun 2008 02:02:43 +0800 http://melkadies.blog.banjig.net/post.php?post_id=247739
<![CDATA[Тархийг машин механизмтай холбосон анхны бүтээл]]> http://melkadies.blog.banjig.net/post.php?post_id=247738

 

Энэхүү бүтээлийг хоёр талаас нь харж болох юм. Нэг талаас энэ нь тахир дутуу болсон хөл гараа алдсан маш олон хүнд буян болно. Нөгөө талаас техник тархитай холбогдсоноор зөгнөлт кинон дээр гараад байдаг киборг хийх эхний алхам боллоо ч гэж хэлж болно.

Юуны өмнө хүний гар яаж хөдөлдөг вэ гэдэг талаар ярия. Хүний тархины хажуу талын гадаргууд хүний хөдөлгөөнийг зохицуулдаг мэдрэлийн эсүүдийн цугларалт байдгыг олон жилийн өмнө нээжээ. Зурагнаас та бүхэн цэнхэрээр будчихсан хэсгийг олж харж байгаа байх.

 

Энэ цэнхрээр будагдсан хэсэгт нүдээ анихаас эхлээд гар хөлийн хөдөлгөөн гэх мэт бүхий л төрлийн хөдөлгөөнийг зохицуулагч хэсгүүдийн бөөгнөрлийг олж харж болно. Хэдийгээр энэ талаар олон жилийн өмнө мэдсэн ч гэсэн тархиний энэхүү хөдөлгөөнийг хариуцагч эсүүдэд үүсэж байгаа цахилгааны хэлбэлзлийг мэдрэгч имплантийг хараахан хийж амжаагүй байсан юм.

 

Ерөнхийдөө иймэрхүү мэдрэгч хийхэд нэлээн хэцүү бөгөөд суулгасаны дараа ч гэсэн ажиллах эсэх нь эргэлзээтэй байлаа. Мэдрэгч нь өөрийн хүлээн авсан сигналийг робот гарт дамжуулж үүгээрээ сармагчин жирийн л гар хөдөлгөх үйлдэл хийхэд хэдийгээр гарных нь оронд робот гар байгаа ч гэсэн түүнийг удирдаж чадах юм.  Үүнийг хийхэд тэд хоёр жилийн хугацаа зарцуулсан боловч удахгүй хүний тархийг машинтай холбох оролдлого амжилттай болно гэдэгт итгэл дүүрэн байна гэж уг төслийг удирдагч Шварц хэлсэн байна.

Эх сурвалж

Velliste, M. et al. Nature advance online publication doi:10.1038/nature06996 (2008).

]]>
Tue, 03 Jun 2008 00:41:44 +0800 http://melkadies.blog.banjig.net/post.php?post_id=247738
<![CDATA[Тэмдэглэл]]> http://melkadies.blog.banjig.net/post.php?post_id=247737

Цаашдаа би яах вэ? Би өөрийгөө бүрэн эзэмдэх нь ховор байх юм. Өөрийн минь зарим хэсэг дуг нойронд дугжирч байна. Өдрөөс өдөрт ой санамж, сэтгэн бодох чадамж минь буурсаар байгаа юм шиг мэдрэгдэх юм. Урьд нь би шинжлэх ухааны тухай хэдэн цагаар бясалгаж өөрийн бодолдоо хөөрөн  сайн сайханы дээдийг мэдрэх шиг болдог байлаа.  Харин одоо өөрийгөө ч захирч чадахаа байлаа.  Өглөө ч босож чадахаа болилоо.  Гэтэл хичнээн их юм хийх шаардлагатай байна гээч. Унтах завгүй хөдөлмөрлөх хэрэгтэй байдаг. Оюун ухаан маань жаргаж байгаа нар шиг алгуурхнаар алга болохоос өмнө хичнээн их юм хийх хэрэгтэй байна вэ?.  Хөөрхий оюун ухаан чи бие цогцостоо нөлөөлж чадахааргүй тийм хүчгүй бас үлбэгэр дорой юм гэж үү дээ. Сэтгэхүй минь. Чи яагаад өчүүхэн ухааныг минь догдлуулж эс чадна вэ? Надад баяр хөөрийг бэлэглэж эс чадна вэ? Тэгвэл чи өчүүхэн юм байна. Би өөрийнхөө бодол мөрөөдөлд итгэхэд юу юунаас илүү бэлхэн байна. Хүсэл мөрөөдөл минь надад юм хийх хүч чадлыг хайрлаж энэхүү зогсонги байдлаас гаргах байх гэж найдаж байгаа ч энэхүү хүсэл мөрөөдөл минь алга болчихсон байх гэж айх юм даа.

 

Пьер Кюри                                                                                                                        1881 он.

]]>
Sun, 01 Jun 2008 03:31:30 +0800 http://melkadies.blog.banjig.net/post.php?post_id=247737