Өглөө ажилдаа явах гээд яараад эрт бослоо. Өнөөдөр сайхан гялалзуулаад хийгээд шинээр бүх зүйлээ хийнэ. Босооч. 10 хан мин. Толгой өвдөж байна. Хэдэн цаг унтуулчаад босгох гээд байгаан. Бос бос зүгээр босоод шүршүүрээ нээгээд. Усанд ор. Усанд орж байх зуур толгой сэргэж ажиллаж эхэлж байна. Би энэ мэдрэмжинд дуртай. Яг тэнгэр цэлмэж байгаа юм шиг. Эсвэл бүх бие хөнгөрөөд жингүйдээд байгаа юм шиг болчдийн. Ажилдаа марш. Тамхи татнаа хөө. Ам цангаж байгаа юм шиг бие махбод тамхи нэхнэ. Дэлгүүр ороод дохин занган байж тамхи авлаа. Нөгөө тэнэг худалдагч худлаа үнэн нь мэдэгдэхгүй мэдэн будилаад л. Өдөр болгон нэг тамхи авдаг байхад цээжилчдэггүй юм байхдаа. дандаа буруу тамхи зааж байхын. Ундууцаж эхэллээ. Гараад цээж дүүрэн соролт. Тамхины утаа харах сайхан шүү. Би дуртай байсын. халуу шатаж эхлэх нь дээ. Ажил руугаа сажиллахаас. Өнөөдөр юу хийхийн чи. 30 минутын 2 ажил л байгаа. Бусад нь хүлээх хэдэн цагын хүлээлтүүд. Хүлээх ясны дургуй. Би хүлээх дургуй. Ирэх гэж байгаа он жилүүд бүгдээрээ хүлээлт. Дур сонирхол алга. Энд ч тэнд ч байсан хүлээнэ. Хүлээх үед төрдөг уйдалт ганцаардалд дургуй. Юу хийхээ мэдэхгүй тэнэг юм шиг дэлгэц ширтэж байдагтаа дургуй. Нэг мэдсэн дотуур байрандаа буцаад ирчиж. Hey залуу сургууль руугаа яваачээ. Ха ха ха. Зальтай бас. угаасаа тамхи сорохдоо л чи буцаад байр луугаа явна гэж мэдэж байсан биз дээ. Тэгээд яагаад одоо мэдэн будилаад байгаан. Сургууль руугаа марш. Би дургуй. Өрөөндөө ороод нэг цай уугаадхая. Ерөөсөө. ха ха ха. Шалтаг сайхан шалтаг. Сэтгэл хоосроод гунигаар дүүрсэн шинэ долоо хоногын өглөө. Амьдарч чадахгүй бас үхэж чадахгүй арчаагүй сэтгэл болон түүний үр дагавар болсон өдрөөс өдөрт таргалж байгаа бие. Хүүхэд байхдаа би энэ ажлыг л хийх юм сан гэж хүсдэг байсан. Тэр хүсэл надад жигүүр өгч бас зорилготой болгосон. Оюутан байхдаа бас л адилхан хүссээр л байсан. Хэзээ хүсэхээ больсон юм бол. Уйдчиж ха ха ха. Өөрийгөө шоолоод үхтлээ инээлээ. Цаашдаа яахын тэгээд хэвтээ хэвт орон дээрээ хэвтээд. Унтахгүй жаахан хэвтээдэх. Юу бодохгүй хэвт. Хов хоосон ямар ч бодолгүй толгой цаг хугацааг мэдрэхгүй байна. Сонин мэдрэмж вэ? Надад ийм мэдрэмж дандаа мэдрэгддэггүй.
Өчигдөр тэр балай pub руу явсанаас л боллоо. Согтуу хүмүүс маллах гэж. Чанга диско хөгжим утгагүй амьдрал. Үзэн ядсан мэдрэмж төрөөд ундаа ууж тамхи татлаа. Архи спиртийн төрлийн бүх ундааг үзэн ядаж байна. Мэдрэмжээ удирдана шүү залуу. Боол нь болохгүй. Тэмц. Сайн сайхан юм бод. Анхаарлаа төвлөрүүл сайхан байсан цагаа бодоодох. Тэгээд ажил руугаа марш. Кино үзээд үхтэлээ инээсэн. дараа бүтэн өдөржин сайхан байсан. гол нь кинонд байгаа юм биш. мэдэж байгаа. 1 цаг болцон байна. Блог дээрээ юм бичихээ боль одоо сургууль руугаа явмаар байна уу. Хэ хэ. Өөр зам байгаамуу. Одоо алуулсаан уул нь өглөө очие эрт очоод сайхан байя гэж бодсиймсан. Хэзээдээ нэг цаг хүргэчив ээ. Дандаа оройтохийн. Яах гэж эрт босов оо. Оройхойн боссон бол ядаж 12 гээд очцон байгаашдээ.
Блогийн нүүр » Утгагүй тэмдэглэл
2008-07-14 12:34:06

Сэтгэгдэлүүд:
Том хүний наадаан
Бөхийн наадаан эднүүс гээл
chi yagad bgaa matar we
, yum bichihgui bh chini.
Сэтгэгдэл үлдээх: