Хүмүүсээ энэ нэр томьёог буруу ашиглахаа болие оо. Спамдах гэдэг зүйлийн арай өөр нэг хэлбэр бол эд хөрөнгө ашиг сонирхол байхгүй уйдсан гаруудын хийдэг нэг ажил байна аа. Энэ нь 3 янзын хэлбэртэй байгаа ийн. Ерөхнийдөө мелкадах гэж нэг юм байна. Тэр болбоос дараах шинж чанартай байна. Хэрвээ энэ шинж чанарыг агуулж байвал мелкадсан байна гэж ойлгох хэрэгтэй. Үүнд:
- Эд хөрөнгө ашиг олох санаархал байхгүй
- Цаг өнгөрөөх зорилготой буюу эсвэл цаг өнгөрөөхтэй ерөөсөө холбоогүй.
- Сэтгэгдэл дээр тоо биш үсэг, үг өгүүлбэр бичдэг.
- Сэтгэгдэл бүр эсвэл бүх сэтгэгдэл нийлээд ямар нэгэн утга илэрхийлдэг.
- Сэтгэгдэлүүдийн илэрхийлж байгаа утга нь тухайн бичлэг хийгчийн санаатай ямар нэгэн байдлаар холбоогүй
- Дор хаяж 3 аас дээш сэтгэгдэл үлдээнэ.
- Сэтгэгдэлүүд хоорондоо утгаараа нийлэх албагүй болноо.
Цаг хугацааны явцад хөгжин боловсорч энэхүү сэтгэгдэл үлдээх арга нь Гампын боловсронгуй болгосоноор зүгээр тоолох байдлыг ашиглах болсон байна. Тэгэхээр гампдах гэж нэрлэж байгаан. Энэнд ерөөсөө 5 хан шинж чанар бий.
- Ашиг олох ямар ч эрмэлзэлгүй. Урт өгүүлбэр бичихээс залхуурсан хүмүүс хэрэглэнэ.
- Эхний сэтгэгдэл үлдээх боломж тохиовол эхнээс нь авхуулаад тоолно.
- Сэтгэгдэлийн дугаартай тоолж байгаа тоо нь нийлж байх ёстой.
- Нийлэхгүй болсон амжилтгүй тоололт ганцхан ширхэг байна.
- Амжилтгүй тоололтийн дараа хүн тоолж байхад тасалчих юм гэсэн утгатай нэг сэтгэгдэл заавал бичигдэнэ.
Энэхүү аргыг Юки улам боловсронгуй болгож 2, 4 дэх заалтыг авч хаяаснаар. Энэ нь тэмцээнэрхүү юм болох замыг зааж өгсөн билээ. Нэлээн сүүлээр Золбин мелкадах болон гампдах аргыг хавсран хэрэглэсэнээр Золбиндох гэсэн шинэ сэтгэгдэл үлдээх аргыг хэрэгжүүлжээ.
Хамгын сүүлийн үеийн төлөөлөгч нь Мэндсайхан бөгөөд энэ спамдахтай илүү төстэй. Тоолох болон өгүүлбэр бичих ямар ч сонирхол байхгүй. Бас маш залхуу хүмүүсийн арга гэж хэлж болно. Мэндсайхандах хэмээгч энэ арга нь нэг эсвэл хоёр сэтгэгдэлийг маш олон хувиар copy paste хийж тавих юм.
Эцэст нь хэлэхэд мелкадиес хойшид энэхүү байдлаар сэтгэгдэл үлдээхгүй гэдгээ амлаж байна та бүхэн ч гэсэн үүнийг битгий хэрэглээрэй гэж гуйя. Миний блог дайны талбар шиг л боллоо.

Сэтгэгдэлүүд:
Санаадах, Гахралдах гэж бас байгаам.
Би бол зүгээр хэлмэгдээ хэлмэгдээ дууссан л даа.
ene spam dah geed neg mood ih delgercheee, odoo oor sonirholtoi um bodoj olooch
мэндсайхандах гэдэг чинь зүгээр банжиг гацсаных уу эсвэл мань ком гацсанаас үүссэн хэрэг.
бусад нь бол зориудын спамчид
Сэтгэгдэл үлдээх: