Тархийг машин механизмтай холбосон анхны бүтээл

 

Энэхүү бүтээлийг хоёр талаас нь харж болох юм. Нэг талаас энэ нь тахир дутуу болсон хөл гараа алдсан маш олон хүнд буян болно. Нөгөө талаас техник тархитай холбогдсоноор зөгнөлт кинон дээр гараад байдаг киборг хийх эхний алхам боллоо ч гэж хэлж болно.

Юуны өмнө хүний гар яаж хөдөлдөг вэ гэдэг талаар ярия. Хүний тархины хажуу талын гадаргууд хүний хөдөлгөөнийг зохицуулдаг мэдрэлийн эсүүдийн цугларалт байдгыг олон жилийн өмнө нээжээ. Зурагнаас та бүхэн цэнхэрээр будчихсан хэсгийг олж харж байгаа байх.

 

Энэ цэнхрээр будагдсан хэсэгт нүдээ анихаас эхлээд гар хөлийн хөдөлгөөн гэх мэт бүхий л төрлийн хөдөлгөөнийг зохицуулагч хэсгүүдийн бөөгнөрлийг олж харж болно. Хэдийгээр энэ талаар олон жилийн өмнө мэдсэн ч гэсэн тархиний энэхүү хөдөлгөөнийг хариуцагч эсүүдэд үүсэж байгаа цахилгааны хэлбэлзлийг мэдрэгч имплантийг хараахан хийж амжаагүй байсан юм.

 

Ерөнхийдөө иймэрхүү мэдрэгч хийхэд нэлээн хэцүү бөгөөд суулгасаны дараа ч гэсэн ажиллах эсэх нь эргэлзээтэй байлаа. Мэдрэгч нь өөрийн хүлээн авсан сигналийг робот гарт дамжуулж үүгээрээ сармагчин жирийн л гар хөдөлгөх үйлдэл хийхэд хэдийгээр гарных нь оронд робот гар байгаа ч гэсэн түүнийг удирдаж чадах юм.  Үүнийг хийхэд тэд хоёр жилийн хугацаа зарцуулсан боловч удахгүй хүний тархийг машинтай холбох оролдлого амжилттай болно гэдэгт итгэл дүүрэн байна гэж уг төслийг удирдагч Шварц хэлсэн байна.

Эх сурвалж

Velliste, M. et al. Nature advance online publication doi:10.1038/nature06996 (2008).

Сэтгэгдэлүүд:

1. alchemist | 2008-06-03 23:55:48
wow
um hogjnoo gej, ene erdemted lut humuus shu
2. huhtolbot | 2008-06-03 23:59:58
biosensor, biochip, bioelectronic geel yum yariad bhiimaa tsaaguur chini mani meted hurteeltei huwiarlaj bolohnuu, chi medsen sursanaasaa huwaaltsaarai hu
3. Мэндсайхан | 2008-06-05 21:32:41
udahgui iim apparat hiigeed zarah biz dee. eroosoo zobhon tarhiig ni tomoohon robotond suulgaad heden jil ch gesen shigaladag bolchihbol mon dogoo.
Gehdee amid ed esiig iimerhuu cyber mechanizm ali hediin nuutsaar ashiglasan turshlaga bgaa sh dee.
orchin ued nano techology hogjij bgaa ene ued bol harin buren bolmjtoi yum bgaa sh dee.
4. Tugsuu (зочин) | 2008-07-25 20:55:11
Гоё мэдээлэл болжээ. Шинжлэх ухааны ололтоос хуваалцсанд баярлалаа.
5. Орнелла | 2009-09-18 00:30:15
Wernicke's and Broca's areas хаачив? Гар хөлний хөдөлгөөнд бас л хамаатай баймаар?
6. Орнелла | 2009-09-18 00:31:16
Хамаагүй ч бас баймаар?
7. Догшин ХАЙРХАН... | 2009-09-18 00:42:16
Ёстой гайхамшигтай. Яг л өөрийн гар шиг ашиглаж байна даа... Энэ ч их юм дуулгана даа...
8. матар | 2009-09-18 00:46:41
Wernicke's and Broca's area нь гарны гэхээсээ хэлний хөдөлгөөнд хамаатай байхаа
9. Орнелла | 2009-09-18 00:48:10
Тийм л дээ, гэхдээ л хамаатуулна гэвэл болох талтай
10. матар | 2009-09-18 00:49:00
kkkkkkk.
11. Орнелла | 2009-09-18 00:50:58
Сайхан мэдээлэл байнаа. баярлалаа... Бас тэр робот сармагчныг нээх хөөрхөн хооллох юмааа... хайр хүрчлээ...

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.