Дурсамж

Өнөөдөр уул нь сэтгэл санаа гайгүй цоглог байсан л даа. Гэхдээ хаяа ч гэсэн нутгаа санах, эрх чөлөөтэй дэгдэж байсан үеэ. Хэзээ мөнгөгүй болчлоо гэж санаа зовдоггүй тэр үеэ санах юм. Хүсэл тэмүүлэл дүүрэн бодох юм юу ч байхгүй дэгдэж явсан үеэ санах юм. Хүн ганцаараа болохоор өөрөө өөртэйгөө ярих нь ихсээл байдаг юм болов уу. Сүүлийн үед ч гэлтгүй өөрөө өөртэйгөө их ярьдаг болчлоо. Монгол хүний үр сад юм гэсэндээ монгол дуу амандаа бувтнаж хэд хоноод одоо уйдаж байх шив дээ. Дуу дуулах ч хүсэл алга. Үнэндээ нутгаа их санаж байна аа. Гэртээ үлдсэн намайг гээд бэтгэрч байгаа хоёр хөгшнөө, согтуу очиход тосоод авдаг хэдэн найзаа, кофее уусан шигээ буу халдаг ажлынханыгаа, 0 тавиулчаад ч гэсэн мэндлээд өнгөрдөг хэдэн оюутнаа санаж байнаа. Амьдралд минь хэдийгээр гялайж гийгүүлээд байх юм байхгүй ч гэсэн миний гэсэн бүхэн миний гэсэн дурсамж болгон наддаа л их үнэтэй юм даа. Хэний ч амьдралтай ижилхэн эгэл жирийн нэгэн амьдралаар амьдарч байсан ч гэсэн. Энэ бүхэн бүгд наддаа их үнэтэй юм шүү. Энэ л ахуйгаа их санаж байнаа. Өөрийнхөө орон дээр нэг шөнө сайхан унтах юм сан. Танил дасал болсон хөргөгчнийхөө дууг нэг сонсох юм сан. Ээжийнхээ гарын цайг өглөө босоод уух юм сан. 6 7 жил жим гартал алхсан замаараа сургууль руугаа алхах юм сан даа.

Сэтгэгдэлүүд:

1. sam | 2008-05-22 01:41:59
odoo sarhan teschihwel yawlaa daa,
2. alchemist | 2008-05-22 02:51:38
hoorhii melka, naiziinh ni huvid ch gsn today hetsuu odor bailaa, zun harihgui ni dee hoorhii,
chi tegeed oyutnuudad 0 tavidag bsn hereg uu muu har hog, tegvel end hunii gazar geree sanaad betgereed zovj bgaa chin zuin hereg hehe, bi l lav bagsh bsn bol bugded ni 110 onoo tavina gj boddii shd
3. Бөөсхөн... | 2008-05-22 08:21:25
нэг сар юм уу. өө гай л байнашд асар хурдан хугацаа
4. tsenxer_shuvuu | 2008-05-22 09:31:23
Bagsh bsiimuu melkadies... saihan mergejil shuu, odoo haaaaya neg shawi nar taaraad bagshaa gd mendleheer neeh goe sanagddiin... Neg l udur endee ergeed ireh udur irne shd...Ter boltol n blogoo bicheel, suraal unshaal, bodool,byasalgaal, uhaaraal yawj baihq yu daa gsn...
5. altargana | 2008-05-22 09:43:10
хэ хэ гэрээ санаад байгаамуу...хэний янаагүй үе үе сэтгэлд сэрхийгээд л гүнигийн манан буугаад ирэх юм...харих гэж байгаа бол бүүр ч санах нь аргагүй юм даа
6. матар | 2008-05-22 12:49:28
sam harih geed baih shig bna aa. bi bol boloogui ee daraa jil tsagaan saraar l hariy gej bodood bna chadah ni uu ugui yu. yaj iij baigaad daraa jil ch bolson neg udaa harina daa. he he. haya genet ingeed guniglah yumaa. kkkk
7. freestyle529 | 2008-05-22 13:11:42
аа надад тэг тавьж байсан хүн энд явжийсийн вий вий
8. Арима | 2008-05-25 19:55:29
дурсахуй гэж... дараа жилийн цагаан сар нэг л мэдэхэд ирчихнэ дээ... эх оронд хавар шувтарч сайхан зун ирж байна

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.