Өнөөдөр

Өнөөдөр их онцгой өдөр боллоо. Тэгээд өнөөдрийн тухай бичлэг оруулж байна аа. Эзэн чингис хааны төрсөн өдрийг нь тэмдэглээд хэ хэ. Тахилга гэж нэрлэх юм. Монгол хэлэндээ муу мань мэтэд бол тахилга гэдэг нь аймаар үг шиг санагдаад төрсөн өдөр гэвэл гоё ч юм шиг. Энэ үеэр энд байдаг монголчуудын нэг том цугларалт болдог юм байна. Ерөнхийдөө 200 шахам хүн цугласаны тал нь шахуу монгол биш хүн шиг санагдлаа. Сонин л юм. Гэхдээ монголчууд цуглалаа. Нэг их архи дарс ч гэсэнгүй. Тэгэсгээд тарах шив. Халуун рашаанд орж хамтдаа хоол идлээ. Хоёр зүйлийн тухай бичих гэсийн. Бидний монголчууд ийм нэг өдөр тэмдэглэх нь үндэсэрхэг үзэл хөгжин дэвжихэд их тустай санагдлаа. Чингис хааны зургын өмнө хүндэтгэл илэрхийлээд жилд нэг удаа ч гэсэн тэрнээсээ хүч чадал, сэтгэлийн тэнхээ авч байвал гэж бодлоо. Хоёр дахь бодол ер нь хөгширч байна аа гэдгээ мэдэрлээ. Хэдэн залуучуудтай хамт явсын ярьж байгаа яриа нь тэнэг ч юм шиг ухаантай ч юм шиг. Гэхдээ л нэг л залуу нас үнэртэж эрч хүч урам зоригоор дүүрэн байх шиг. Над шиг ядарлаа одоо яаж ажлаа хийнээ гээд бодож байгаа юм алга. Залуу байхад ийм л байдаг даа. Би ч ийм л байсан байх.

Сэтгэгдэлүүд:

1. sam | 2008-04-26 21:51:11
аан их сайхан юм болжээ, сайхан тэмдэглэж нээрээ энэ зурагныхаа эх хувилбарыг очиж үзэн эрч хүч авч байя гэдэг чинь гоё санаа байна, би 500н дэвсгэртээ хараад л эрч хүч ордын шд, хихи
2. huhtolbot | 2008-04-26 23:43:24
найз нөгөө музейд оччихоо шив дээ тээ,
Юу юу болов дэлгэрүүл л дээ
3. yavsio | 2008-04-26 23:56:15
Музей гэж юу юм? Мелкадес Тайваньд байдаг юм уу? Тайваньд л манай эзэн хааны хөрөг зураг эх хувилбараараа байдаг санагдана.
4. матар | 2008-04-27 11:37:31
mongol tovdiin horooniihon zohion baiguulsan yumaa. mani ni muzei oroogui ee. muzeigees ter zurgiig avchirch zalsan gesen. tegeed neg yoslol uildeed. yosloliin ajillagaa grand hyatt gedeg zochid buudald bolson.
5. alchemist | 2008-04-28 22:41:43
hooh tiim uu goy um bolson bn shd, zav bsn bol ochdog bj, nadad sam shig tiim tom mongon devsgert bhgui, 20 tiin togrog nii suhbaatar g haraad dodigor suudgii shd,
chi odoo hogshirloo barilaa gd sonin um yariad bgaach, hohii shu

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.