melkadies

Агуй 3
Хөгжмийн аялгуу хаанаас гараад байгааг сайтар анхааран ажигласаны дараа агуйд аль нэгэн газраас биш өөрөөс нь толгой дотроос нь сонсогдоод байгаа болохыг ухаарлаа. Нэг ч нотны алдаа байхгүй цэвэрхэн тэгээд ямар нэгэн хөгжимийн тухай дурсамж биш хэрнээ гэнэтхэн сонсогдсонд гайхан бас эргэлзэж хий юм сонсдог болсон ч гэсэн сонсогдож байгаа хөгжим нь өөрт нь таатай сайхан дурсамжийг төрүүлж агуйд хэвтэж байгааг нь түр ч гэсэн мартагнуулсанд маш ихээр баярлалаа. Хамгын сонирхолтой нь хөгжмийн аялгууны аясаар агуйн хана
"Агуй 3" цааш унших »
Агуй 2
Зовиуртайхан шиг хэдэн цагын унталтын дараа сэржээ. Ам нь хатаж шартчихсан юм шиг гэдэс ходоодоор нь нэг эвгүй. Толгой нь ангалзаж өвдөх үед хэсэг хугацаанд яаж ийж байгаал тэсчүүл удахгүй гайгүй болно гэдэгийг мэдэрлээ. Чийг үнэртсэн агуйд хэвтэж байна. Хав харанхуй юу ч харагдахгүй тэр орчинг яагаад агуй байна гэж төсөөлсөнөө санах гэж оролдлоо. Хамгын гол зорилго нь урагшаа мөлхөх ч биш, юм олж уух ч биш яагаад энд хүрээд ирчихсэн,
"Агуй 2" цааш унших »
Letter

 

...This is my one and only life and it is a great and terrible and short and endless thing... and none of us come out of it alive... If we all alone, then we are all together in that, too...

Holly.

Ongoron odson negen mochiin tuhai ergen dursahui

Ene duug boonooroo duulaad esvel mashin dotor bugdeeree duulaad yavahad saihan biadag baijee. hamgiin suuld neg naiz mini end irehed sogtuu hoyor tolgoi hamt duulaad he he tegehed bi gantshan moriig ni l sanaj baisan.

Tegeed I love u babe if it is quite alride I need u babe to warm a lonely night geed hashgirch baij bilee. Saihan baijee. kkkkkkkk.

Onoodor bas P.S. I love u gedeg kino uzlee. lovely irish ayalagatai duunuud he he.

 

Oiriin uyed neg iimerhuu

Esvel tamhia zuuchaad alhaj yavahad neg iimerhuu

 

zoo boliy doo yarshig doo yamai doo. bra bra bra gej he he

 

bas neg iimerhuu

 

 

Gedes olsood bna aa.

Bichleg hiichiy gesen chini mongol font biahgui bas gedes olsood bna aa. he he

Далбигнаж явж байгаад буцаад ирвээ хөөрхий

Уучлаарай Юки хийж өгсөн design чинь байхгүй болчиж. Буцаагаад сэргээсэн чинь бусад нь ч байна аа.

Агуй
  Аажуухан мацсаар, мөлхсөөр, амарсаар чийг даасан харанхуй хонгилоор урагшилсаар л. Хаашаа яваад байгаагаа ч мэдэхгүй хаана байгаагаа ч бас үл мэднэ. Агуйд байгаа юм болов уу. Хаяа нэг усны дуслах чимээ сонсогдоно. Өндөр дээрээс л унаад байна даа тэр усан дуслууд хэдэн мянган хэсэг болж хуваагдаад хуваагдсан хэсэг бүр нь газар унаж байгаа нь  мэдрэгдэж байна. Анир чимээгүй. Зүрх булгилаад хөлс гарчиж сэтгэл нэг л түгшүүртэй ямар нэгэн юмнаас айгаад байгаа юм шиг. Хэн нэгэн хөлнөөс толгойноос барьж аваад хаашаа ч юм чирээд одох гээд байгаа юм шиг. Урсаад байгаа хөлсөө газар уначих вий гэхээс учиргүй айгаад ч байх шиг.
"Агуй" цааш унших »
Утгагүй тэмдэглэл

Өглөө ажилдаа явах гээд яараад эрт бослоо. Өнөөдөр сайхан гялалзуулаад хийгээд шинээр бүх зүйлээ хийнэ. Босооч. 10 хан мин. Толгой өвдөж байна. Хэдэн цаг унтуулчаад босгох гээд байгаан. Бос бос зүгээр босоод шүршүүрээ нээгээд. Усанд ор. Усанд орж байх зуур толгой сэргэж ажиллаж эхэлж байна. Би энэ мэдрэмжинд дуртай. Яг тэнгэр цэлмэж байгаа юм шиг. Эсвэл бүх бие хөнгөрөөд жингүйдээд байгаа юм шиг болчдийн. Ажилдаа марш. Тамхи татнаа хөө. Ам цангаж байгаа юм шиг бие махбод тамхи нэхнэ. Дэлгүүр ороод дохин занган байж тамхи авлаа. Нөгөө тэнэг худалдагч худлаа үнэн нь мэдэгдэхгүй мэдэн будилаад л. Өдөр болгон нэг тамхи авдаг байхад цээжилчдэггүй юм байхдаа. дандаа буруу тамхи зааж байхын. Ундууцаж эхэллээ. Гараад цээж дүүрэн соролт. Тамхины утаа харах сайхан шүү. Би дуртай байсын. халуу шатаж эхлэх нь дээ. Ажил руугаа сажиллахаас. Өнөөдөр юу хийхийн чи. 30 минутын 2 ажил л байгаа. Бусад нь хүлээх хэдэн цагын хүлээлтүүд. Хүлээх ясны дургуй. Би хүлээх дургуй. Ирэх гэж байгаа он жилүүд бүгдээрээ хүлээлт. Дур сонирхол алга. Энд ч тэнд ч байсан хүлээнэ. Хүлээх үед төрдөг уйдалт ганцаардалд дургуй. Юу хийхээ мэдэхгүй тэнэг юм шиг дэлгэц ширтэж байдагтаа дургуй. Нэг мэдсэн дотуур байрандаа буцаад ирчиж. Hey залуу сургууль руугаа яваачээ. Ха ха ха. Зальтай бас. угаасаа тамхи сорохдоо л чи буцаад байр луугаа явна гэж мэдэж байсан биз дээ. Тэгээд яагаад одоо мэдэн будилаад байгаан. Сургууль руугаа марш. Би дургуй. Өрөөндөө ороод нэг цай уугаадхая. Ерөөсөө. ха ха ха. Шалтаг сайхан шалтаг. Сэтгэл хоосроод гунигаар дүүрсэн шинэ долоо хоногын өглөө. Амьдарч чадахгүй бас үхэж чадахгүй арчаагүй сэтгэл болон түүний үр дагавар болсон өдрөөс өдөрт таргалж байгаа бие. Хүүхэд байхдаа би энэ ажлыг л хийх юм сан гэж хүсдэг байсан.  Тэр хүсэл надад жигүүр өгч  бас зорилготой болгосон.  Оюутан байхдаа бас л адилхан  хүссээр  л байсан.  Хэзээ хүсэхээ больсон юм бол. Уйдчиж ха ха ха. Өөрийгөө шоолоод үхтлээ инээлээ. Цаашдаа яахын тэгээд хэвтээ хэвт орон дээрээ хэвтээд. Унтахгүй жаахан хэвтээдэх. Юу бодохгүй хэвт. Хов хоосон ямар ч бодолгүй толгой цаг хугацааг мэдрэхгүй байна.  Сонин мэдрэмж вэ? Надад ийм мэдрэмж дандаа мэдрэгддэггүй.
Өчигдөр тэр балай pub руу явсанаас л боллоо. Согтуу хүмүүс маллах гэж. Чанга диско хөгжим утгагүй амьдрал. Үзэн ядсан мэдрэмж төрөөд ундаа ууж тамхи татлаа. Архи спиртийн төрлийн бүх ундааг үзэн ядаж байна. Мэдрэмжээ удирдана шүү залуу. Боол нь болохгүй. Тэмц. Сайн сайхан юм бод. Анхаарлаа төвлөрүүл сайхан байсан цагаа бодоодох. Тэгээд ажил руугаа марш. Кино үзээд үхтэлээ инээсэн. дараа бүтэн өдөржин сайхан байсан. гол нь кинонд байгаа юм биш. мэдэж байгаа. 1 цаг болцон байна. Блог дээрээ юм бичихээ боль одоо сургууль руугаа явмаар байна уу. Хэ хэ. Өөр зам байгаамуу. Одоо алуулсаан уул нь өглөө очие эрт очоод сайхан байя гэж бодсиймсан. Хэзээдээ нэг цаг хүргэчив ээ. Дандаа оройтохийн. Яах гэж эрт босов оо. Оройхойн боссон бол ядаж 12 гээд очцон байгаашдээ.

Гоё зураг

Legends of the 1900

 

Нэг дуртай киноны талаар бичихээр шийдлээ. Legends of the 1900. Ихэнхи хүмүүс үзсэн байх. Нэлээн дээр үеийн кино юм байгаан. Хав харангуй гудамжинд нэгэн залуу шатан дээр суугаад өөрөө өөртэйгөө ярьж өнгөрсөн амьдралаа эргэцүүлж эхэлсэнээр кино эхлэнэ. Хуучирсан улаан даавуун алчуураар өөрийн амьдарлын хамгийн чухал зүйл болох, хамгийн сайн найз болох бүрээгээ хичээнгүйлэн зүлгэж цэвэрлэнэ. Энэ бүрээтэй хамт түүний бүхэл амьдрал хамт явж ирсэн боловч тэр бүрээгээ зарахаар шийджээ. Ингээд л хайрт найзыгаа арчаад энхрийлээд сууж байгаа нь тэр. Аль эртнээс ажиглачихсан байсан хуучин хөгжим зардаг дэлгүүрт ороод 25 хан доллараар өөрийнхөө бүрээг зардаг. Харамсал бас тээнгэлзэл хамгийн үнэтэй зүйлийг нь 25 хан доллараар авч байгаа сэтгэл нь хөрчихсөн шуналын тулам хөгшин өвгөн. Дахиад хэзээ ч сонсохгүй танил дасал болсон хөгжмийн аялгуу. Эцсийн удаа, ганцхан удаа л хөгжимөө тоглочихоё. Тэгээд эргэж харалгүйгээр яваад өгөё. Хайрын тухай хэний ч үл мэдэх нэгэн аялгуу. Сэтгэлийн гүндээ өнгөрсөн бүхнийг нь шингээсэн аялгуу гэдгийг мэдэрсэн учраас залуу тоглолоо. Сайн найзынх нь зохиосон аялгуу түүний зүрхээр дамжин гарах тэр үед хөгшин худалдагч өвгөн өөрийн цуглуулгын пянзан дотроос тэр аялгууг хайн будилна. Сэтгэл нь хөрчихсөн биш сэтгэлийг нь хөглөөд байдаг аялгуутай хүн. Нэгэн пянз. Өвгөн энэхүү аялгууны түүхийг ярьж өгөөч гэж хүсдэг.  Залуу түүнд гайхамшигт хөгжмийн аялгууны талаар, усан онгоцон дээр төрөөд тэндээ дуусдаг хэн мэдэхгүй нэгэн залуугын талаар, хуурай газар дээр гарахаасаа айсан түүний айдас нь хайр дурлалтай нь адилхан байсан талаар ярьж өгнө. Эхнээсээ дуусах хүртэл зөөлхөн тэнгисийн аялгуу өөрийг чинь бүүвэйлж орчлонгоос таслаад өөрийн өгүүлэх гайхамшигт түүхэндээ хүмүүн төрлөхтний хуримтлуулсан бүхий мэдрэмжийг шингээж өгнө. Инээдмийн бас мелодрамын ангилалд багтах энэ киног үзээд дууссаны дараа дахин үзэх хүсэл таныг эзэмдэнэ гэдэгт би итгэлтэй байна. Бас сэтгэлийг чинь хөнгөн гуниг эзэмдэх байхаа.

Киноны зарим хэсгийг орууллаа. Хамгын үзэх дуртай хэсгүүд минь.

 

 

Тоо хэмжээсийн онол

Та үнэхээр нэг метр даавуу хэмжчихээд түүнийгээ нэг метр гэдэгт итгэдэг үү. Мэдээж худалдагч нь буруу хэмжээгүй бол нэг метр л байж таараа өөр яав л гэж. Тоо хэмжээс гэдэг зүйлийг хамгийн энгийн утгаар ингээд үзчихэж болно. Харин зүгээр ингээд хэлэе л дээ. нэг мерт даавуу чинь хоёр метр даавуу гэсэн үг. Ерөөсөө даавууг ингэж метрлэж хэмжих ямар ч утгагүй. Тэгвэл нэг литр усыг 8 литр ус гэж зүтгээд байгаа хүнийг яахуу. Солиотой л гэж болно. Энэ нь та биднийг өнөөгийн баримтлаад байгаа тоо хэмжээсийн онолд хэтэрхий их итгэчихсэнийг харуулж байна. Түүх өгүүлэе. 1924 оноос хойш тоо хэмжээсийн онол 2 чиглэлд салсан. Нэг нь одоогын бидний мэддэг 1 м бол 1 м, 1л бол 1 л. Харин нөгөөх нь ингэж хэмжих чинь ямар ч утгагүй зүйл 1 л бол хязгааргүй зүйл эсвэл юу ч биш. Би Banach–Tarski -ийн парадоксийн тухай л ярих гэсийн. Энэ парадокс ёсоор нэгэн цул бөмбөлгийг бид хязгаарлагдмал хэсэгт хуваагаад түүнийг дахин эвлүүлэхэд 2 цул бөмбөолөг үүсгэж болно гэсэн санаа юм. Ихэнхи математикчид үүнийг хүлээн зөвшөөрдөг. Тэгэхээр бид нэг дэлхий дээр байна уу. Түмэн дэлхий дээр байна уу. Эсвэл зүгээр л тоолохоо одооноос эхлээд больчих уу. Хэрвээ та доорхи зурагнаас алдаа олж чадвал тоолж болно. Харин алдаа олж чадахгүй бол нэг м бол нэг м биш гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс арга алга даа.

 

Дээрх гурвалжинд алдаа байгаа нь тодорхой болсон болохоор энэ нэмэлт зургыг орууллаа. Үнэхээр ийм онол байдаг, тэр нь хүлээн зөвшөөрөгдсөн нь үнэн юм шүү.

Юманд учир суманд занги, спамдахад нэршил бий

Хүмүүсээ энэ нэр томьёог буруу ашиглахаа болие оо. Спамдах гэдэг зүйлийн арай өөр нэг хэлбэр бол эд хөрөнгө ашиг сонирхол байхгүй уйдсан гаруудын хийдэг нэг ажил байна аа. Энэ нь 3 янзын хэлбэртэй байгаа ийн. Ерөхнийдөө мелкадах гэж нэг юм байна. Тэр болбоос дараах шинж чанартай байна. Хэрвээ энэ шинж чанарыг агуулж байвал мелкадсан байна гэж ойлгох хэрэгтэй. Үүнд:

  1. Эд хөрөнгө ашиг олох санаархал байхгүй
  2. Цаг өнгөрөөх зорилготой буюу эсвэл цаг өнгөрөөхтэй ерөөсөө холбоогүй.
  3. Сэтгэгдэл дээр тоо биш үсэг, үг өгүүлбэр бичдэг.
  4. Сэтгэгдэл бүр эсвэл бүх сэтгэгдэл нийлээд ямар нэгэн утга илэрхийлдэг.
  5. Сэтгэгдэлүүдийн илэрхийлж байгаа утга нь тухайн бичлэг хийгчийн санаатай ямар нэгэн байдлаар холбоогүй
  6. Дор хаяж 3 аас дээш сэтгэгдэл үлдээнэ.
  7. Сэтгэгдэлүүд хоорондоо утгаараа нийлэх албагүй болноо.

Цаг хугацааны явцад хөгжин боловсорч энэхүү сэтгэгдэл үлдээх арга нь Гампын боловсронгуй болгосоноор зүгээр тоолох байдлыг ашиглах болсон байна. Тэгэхээр гампдах гэж нэрлэж байгаан. Энэнд ерөөсөө 5 хан шинж чанар бий.

  1. Ашиг олох ямар ч эрмэлзэлгүй. Урт өгүүлбэр бичихээс залхуурсан хүмүүс хэрэглэнэ.
  2. Эхний сэтгэгдэл үлдээх боломж тохиовол эхнээс нь авхуулаад  тоолно. 
  3. Сэтгэгдэлийн дугаартай тоолж байгаа тоо нь нийлж байх ёстой.
  4. Нийлэхгүй болсон амжилтгүй тоололт ганцхан ширхэг байна.
  5. Амжилтгүй тоололтийн дараа хүн тоолж байхад тасалчих юм гэсэн утгатай нэг сэтгэгдэл заавал бичигдэнэ.

Энэхүү аргыг Юки улам боловсронгуй болгож 2, 4 дэх заалтыг авч хаяаснаар. Энэ нь тэмцээнэрхүү юм болох замыг зааж өгсөн билээ. Нэлээн сүүлээр Золбин мелкадах болон гампдах аргыг хавсран хэрэглэсэнээр Золбиндох гэсэн шинэ сэтгэгдэл үлдээх аргыг хэрэгжүүлжээ.

Хамгын сүүлийн үеийн төлөөлөгч нь Мэндсайхан бөгөөд энэ спамдахтай илүү төстэй. Тоолох болон өгүүлбэр бичих ямар ч сонирхол байхгүй. Бас маш залхуу хүмүүсийн арга гэж хэлж болно. Мэндсайхандах хэмээгч энэ арга нь нэг эсвэл хоёр сэтгэгдэлийг маш олон хувиар copy paste хийж тавих юм.

Эцэст нь хэлэхэд мелкадиес хойшид энэхүү байдлаар сэтгэгдэл үлдээхгүй гэдгээ амлаж байна та бүхэн ч гэсэн үүнийг битгий хэрэглээрэй гэж гуйя. Миний блог дайны талбар шиг л боллоо.

Гуйя хүмүүсээ

Хүмүүсээ гуйя тэхүү мелкадах гэдэг энэ юмаа зогсоочих. Би дахиж ийм юм ерөөсөө хийхгүй. Энэ нэрийг эсвэл солие оо. Гампдах, Будкадах өөр хэн авмаар байна. Тэрэнд үнэгүй өглөө.

Бодол уншигч


Тун удахгүй компютерийн тусламжтай таны бодлыг уншина гэвэл та итгэх үү. Одоогоор хийгдээд дуусчихсан судалгааны ажлууд энэ боломжтой болохыг харуулж байна. Биднийг юм бодох үед тархины түүнийг хариуцсан хэсгүүд идэвхитэй болж бодол өөр зүйлд шилжих үед уг идэвхи алга болж байдаг билээ. Сүүлийн үед нэлээдгүй яриглах болсон functional MRI хэмээх технологийг ашиглаж бодлыг унших боломжтой гэж Карнеги Меллоны их сургуулийн судлаач Том Митчелл мэдээлж байна. MRI нь нэлээн дээр үед нээгдсэн технологи бөгөөд анх үүнийг санаачилагч монголд ирж лекц уншиж байсаныг та бүхэн санаж байгаа байх. Энэ технологийг ихэвчлэн эмнэлэгт голомтлог өөрчлөлтийг илрүүлэхэд ашигладаг. Харин сүүлийн үеийн хувилбар болох үйл ажиллагааны MRI нь тархины эсүүдийн хэсэгхэн хугацааны ч гэсэн идэвхижлийг хэмжихэд ашиглаж болдог болсоноороо дэвшилттэй гэдэг. Бидний бодол бол тархины гадаргуу дахь эсүүдийн ээлж дараалан идэвхижсэний үр дүн билээ. Судлаачид 60 ширхэг нэр үгийн зурагыг судалгаанд оролцогчидод харуулсан байна. Зургыг хараад тухайн хүн энэ юу болох талаар бодох бөгөөд энэ үед авсан зургыг дахин давтан авах замаар ижил тархины гадаргуугын идэвхижлийн хэлбэр дүрсийг буулгаж болох аж. Хэрвээ би энэхүү тархины идэхижлийн зургын сантай болчих юм бол нэр үг болон үйл үгийг холбох замаар бодол унших нь тийм ч хэцүү биш ажээ. Сан байгуулахад ч тийм хэцүү биш. Жирийн нэгэн англи хүн 50000 орчим л үг мэддэг бөгөөд эхний ээлжинд энгийн өгүүлбэрүүдийг уншихад хэдэн удаагын туршилт л хэрэгтэй гэж судлаач нэмж хэлсэн байна.

1. Mitchell, T. M. et al. Science 320, 1191-1195 (2008)
2. Kay, K. N. , Naselaris, T. , Prenger, R. J. & Gallant, J. L. Nature 452, 352-355 (2008).

Тархийг машин механизмтай холбосон анхны бүтээл

 

Энэхүү бүтээлийг хоёр талаас нь харж болох юм. Нэг талаас энэ нь тахир дутуу болсон хөл гараа алдсан маш олон хүнд буян болно. Нөгөө талаас техник тархитай холбогдсоноор зөгнөлт кинон дээр гараад байдаг киборг хийх эхний алхам боллоо ч гэж хэлж болно.

Юуны өмнө хүний гар яаж хөдөлдөг вэ гэдэг талаар ярия. Хүний тархины хажуу талын гадаргууд хүний хөдөлгөөнийг зохицуулдаг мэдрэлийн эсүүдийн цугларалт байдгыг олон жилийн өмнө нээжээ. Зурагнаас та бүхэн цэнхэрээр будчихсан хэсгийг олж харж байгаа байх.

 

Энэ цэнхрээр будагдсан хэсэгт нүдээ анихаас эхлээд гар хөлийн хөдөлгөөн гэх мэт бүхий л төрлийн хөдөлгөөнийг зохицуулагч хэсгүүдийн бөөгнөрлийг олж харж болно. Хэдийгээр энэ талаар олон жилийн өмнө мэдсэн ч гэсэн тархиний энэхүү хөдөлгөөнийг хариуцагч эсүүдэд үүсэж байгаа цахилгааны хэлбэлзлийг мэдрэгч имплантийг хараахан хийж амжаагүй байсан юм.

 

Ерөнхийдөө иймэрхүү мэдрэгч хийхэд нэлээн хэцүү бөгөөд суулгасаны дараа ч гэсэн ажиллах эсэх нь эргэлзээтэй байлаа. Мэдрэгч нь өөрийн хүлээн авсан сигналийг робот гарт дамжуулж үүгээрээ сармагчин жирийн л гар хөдөлгөх үйлдэл хийхэд хэдийгээр гарных нь оронд робот гар байгаа ч гэсэн түүнийг удирдаж чадах юм.  Үүнийг хийхэд тэд хоёр жилийн хугацаа зарцуулсан боловч удахгүй хүний тархийг машинтай холбох оролдлого амжилттай болно гэдэгт итгэл дүүрэн байна гэж уг төслийг удирдагч Шварц хэлсэн байна.

Эх сурвалж

Velliste, M. et al. Nature advance online publication doi:10.1038/nature06996 (2008).

Тэмдэглэл

Цаашдаа би яах вэ? Би өөрийгөө бүрэн эзэмдэх нь ховор байх юм. Өөрийн минь зарим хэсэг дуг нойронд дугжирч байна. Өдрөөс өдөрт ой санамж, сэтгэн бодох чадамж минь буурсаар байгаа юм шиг мэдрэгдэх юм. Урьд нь би шинжлэх ухааны тухай хэдэн цагаар бясалгаж өөрийн бодолдоо хөөрөн  сайн сайханы дээдийг мэдрэх шиг болдог байлаа.  Харин одоо өөрийгөө ч захирч чадахаа байлаа.  Өглөө ч босож чадахаа болилоо.  Гэтэл хичнээн их юм хийх шаардлагатай байна гээч. Унтах завгүй хөдөлмөрлөх хэрэгтэй байдаг. Оюун ухаан маань жаргаж байгаа нар шиг алгуурхнаар алга болохоос өмнө хичнээн их юм хийх хэрэгтэй байна вэ?.  Хөөрхий оюун ухаан чи бие цогцостоо нөлөөлж чадахааргүй тийм хүчгүй бас үлбэгэр дорой юм гэж үү дээ. Сэтгэхүй минь. Чи яагаад өчүүхэн ухааныг минь догдлуулж эс чадна вэ? Надад баяр хөөрийг бэлэглэж эс чадна вэ? Тэгвэл чи өчүүхэн юм байна. Би өөрийнхөө бодол мөрөөдөлд итгэхэд юу юунаас илүү бэлхэн байна. Хүсэл мөрөөдөл минь надад юм хийх хүч чадлыг хайрлаж энэхүү зогсонги байдлаас гаргах байх гэж найдаж байгаа ч энэхүү хүсэл мөрөөдөл минь алга болчихсон байх гэж айх юм даа.

 

Пьер Кюри                                                                                                                        1881 он.

Ажилгүй iHome

За та бүхэндээ apple компаний нэгэн бүтээгдэхүүнийг танилцуулж байна. Уул нь гайгүй гэж бодоод авсан чинь алсын удирдлага нь ажилдаггүй хог байх гэж. Хайран мөнгө ч гэж бодох шиг. Харагдах болон үзэгдэх байдал нь хачин сайхан ч гэсэн ёстой гаднаа гяланцаг дотроо паланцагын үлгэр болов бололтой. Оролдож оролдож өнцөгийг нь маш сайн тааруулах ёстойг ойлголоо. Энэ тухайгаа заавар дээрээ бичээгүй байсан юм л даа. Эдийн шуналаа гэж. Би хэзээд л Apple д итгэсээр ирсэн. Харин ирээдүйд яахаа ч мэдэхгүй л болж байна. Ийм хачин юм хийчээд зарах гээд зүтгээд байна гэж хэн бодохов дээ.

Би дурлачихжээ.
Ингэж нэг удаан хүлээсэн дурлал минь ирдэг юм байжээ. Би дурлачихлаааааа. Дууг чинь сонсоод суухад өөрийн эрхгүй хайр төрөөд, харахаар нүд сэргээд дахин дахин хармаар санагдаад байхын. Энэ яавч дурлал мөн. Дурласан сэтгэл жолоо үгүйг мэддэг ч гэсэн дурлал дарс хоёргүйгээр дуулим хорвоо хичнээн уйтай билээ.
"Би дурлачихжээ." цааш унших »
Дурсамж

Өнөөдөр уул нь сэтгэл санаа гайгүй цоглог байсан л даа. Гэхдээ хаяа ч гэсэн нутгаа санах, эрх чөлөөтэй дэгдэж байсан үеэ. Хэзээ мөнгөгүй болчлоо гэж санаа зовдоггүй тэр үеэ санах юм. Хүсэл тэмүүлэл дүүрэн бодох юм юу ч байхгүй дэгдэж явсан үеэ санах юм. Хүн ганцаараа болохоор өөрөө өөртэйгөө ярих нь ихсээл байдаг юм болов уу. Сүүлийн үед ч гэлтгүй өөрөө өөртэйгөө их ярьдаг болчлоо. Монгол хүний үр сад юм гэсэндээ монгол дуу амандаа бувтнаж хэд хоноод одоо уйдаж байх шив дээ. Дуу дуулах ч хүсэл алга. Үнэндээ нутгаа их санаж байна аа. Гэртээ үлдсэн намайг гээд бэтгэрч байгаа хоёр хөгшнөө, согтуу очиход тосоод авдаг хэдэн найзаа, кофее уусан шигээ буу халдаг ажлынханыгаа, 0 тавиулчаад ч гэсэн мэндлээд өнгөрдөг хэдэн оюутнаа санаж байнаа. Амьдралд минь хэдийгээр гялайж гийгүүлээд байх юм байхгүй ч гэсэн миний гэсэн бүхэн миний гэсэн дурсамж болгон наддаа л их үнэтэй юм даа. Хэний ч амьдралтай ижилхэн эгэл жирийн нэгэн амьдралаар амьдарч байсан ч гэсэн. Энэ бүхэн бүгд наддаа их үнэтэй юм шүү. Энэ л ахуйгаа их санаж байнаа. Өөрийнхөө орон дээр нэг шөнө сайхан унтах юм сан. Танил дасал болсон хөргөгчнийхөө дууг нэг сонсох юм сан. Ээжийнхээ гарын цайг өглөө босоод уух юм сан. 6 7 жил жим гартал алхсан замаараа сургууль руугаа алхах юм сан даа.

(Нийт: 33)